Sunday, January 11, 2015

Нуруулдан уусгах технологиор алтан гулдмай гарган авах.

Нуруулдан уусгах технологиор алтан гулдмай гарган авах.
Нуруулдан уусгах технологийн дараалал.


Ашигт малтмалыг ил уурхайн талбайгаас автосамосвалаар тээвэрлэнэ.

Хүдрийг бутлаж хэмжээг нь багасгахад бэлтгэнэ

Хүдрийн ширхэглэлийн хэмжээг дараагийн технологийн үйл ажиллагаанд шаардлагатай хэмжээнд хүртэл багасгана (20мм орчим). Ширхэглэлийн хэмжээг бутлуур ашиглан багасгана.(Конусан, хацарт, алхат бутлуур гэх мэт)




Буталж бэлтгэсэн хүдрээ тусгай уусмал нэвчдэггүй материал дээр дэвсэж өгнө. 

Цианидын уусмалыг насосны тусламжтайгаар хоолойгоор нуруулдсан хүдэр өгнө. Цианидын уусмал доошоо нэвчих явцдаа алт болон үнэт металлыг өөртөө уусгана. 


Бороожуулах системээр хүдрийн дээрээс цианидын уусмалыг өгөх ба уусмал нь чулуулгийг нэвчиж урсах явцдаа алт болон үнэт металлуудыг уусган авдаг. Уусмал бэлтгэсэн хоолойгоор дамжин баяжсан уусмалын цөөрөмд орно. Алт болон бусад металлуудыг уусгасан уусмалыг баяжсан уусмал гэх ба CIC Carbon in Column технологиор уусмалаас алтыг идэвхижүүлсэн нүүрсэнд шингээн авдаг. 
CIC технологи нь Идэвхижүүлсэн нүүрстэй багануудад баяжсан уусмалыг нэвтрүүлэх бөгөөд баяжсан уусмал багануудыг дамжин өнгөрөх явцдаа нүүрсэнд шингээгддэг. 
 Баяжсан уусмалаас салгасан нүүрс нь 1тонн-д 100-400 унци орчим алтыг шингээсэн байдаг (Идэвхижүүлсэн нүүрсэнд). Хэрэв уусмалын алтны агуулга буурахад үр дүн дагаад буурна. 
Үнэт металлийг NaOH, NaCN -ын уусмалаар зууханд халааж өндөр даралтанд салгах дроцесс явагддаг. Үнэт металлиас салсан нүүрсийг өндөр температурт эргэлдэгч зууханд халааж нүүрсийг 95% орчим болтол нь сэргээдэг. Сэргээсэн нүүрсийг дахин ашиглах боломжтой.

Нүүрснээс алт болон үнэт металлуудыг салгаж уусмал байдалд оруулсны дараа электролизийн онгоцнуудад насосоор шахаж өгөх ба уусмал дахь алт ноосорхог ган катод дээр сууж өгнө. Алттай ноосорхог ганг 600-8000С температурт халааж боловсруулсны дараа зууханд хайлуулан алтан гулдмай гаргаж авна.
Ингээд алтан гулдмай бэлэн боллоо.
SHUTIS-AMBT.Blogspot.com

No comments:

Post a Comment