Төмрийн хүдрийг нойтон, соронзон аргаар баяжуулах үйлдвэр Дархан хотноо ашиглалтад орлоо. Манай улсад одоогоор хамгийн томд тооцогдох энэ үйлдвэр нь жилдээ нэг сая тонн төмрийн хүдэр боловсруулах хүчин чадалтай. Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь уул уурхай металлургийн цогцолбор байгуулахаар төлөвлөсөн дэд хөтөлбөрийнхөө нэг зорилтыг ийнхүү биелүүллээ.
Шинэ үйлдвэрийн үндсэн үзүүлэлт болох төмрийн агуулга нь 64 хувиac дээш, металлургийн шаардлага нь 700 мянган тонн баяжмал байх юм. Үйлдвэр нээгдсэнээр улсынхаа уул уурхай, металлургийн цогцолборын үндсэн түүхий эдийг бэлтгэхэд том алхам болно. Баяжуулах үйлдвэр нь орон нутагт шинээр 120 ажлын байр мэмжээ. Нойтон аргаар баяжуулсан хүдэр нь шууд ангижруулах төмрийн үйлдвэрийн үндсэн түүхий эд болох ашигтай. Төмрийн ийм үйлдвэр байгуулахаар Финландын "Outotec", Японы "Kobe Steel" компанийн технологийг судлан, техник эдийн засгийн урьдчилсан үндэслэл боловсруулжээ. Металлургийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч Канадын "Hatch" компаниас ч туслалцаа авчээ. Төмрийн хүдэр баяжуулах салбартаа хамгийн анхдагч нь болж байгаа геомембран доторлогоотой барьсан уг үйлдвэрийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү технологи нь усыг үр ашигтайгаар 70 хувиас дээш дахин ашиглаж, байгаль орчинд хор нөлөөгүй ээлтэй гэдгээрээ давуу талтай.
"Зууны мэдээ"
No comments:
Post a Comment