Алт
Алт нь Au гэж тэмдэглэгддэг, атомын дугаар нь 79, нэгэн төрлийн химийн элемент юм. Аurum буюу Үүрийн туяа гэсэн утгатай Латин үгнээс гаралтай . Алт нь уян хатан, давтагдах, сунгагдах, цутгагдах өвөрмөц чанартай бөгөөд дулаан, цахилгааныг маш сайн дамжуулдаг металл юм. Алт нь байгаль дээр үндсэн ба шороон орд гэсэн 2 янзын орд газрыг үүсгэдэг. Үндсэн ордыг анхдагч орд ч гэж нэрлэх ёс бий. Үндсэн ордын алт нь голдуу болортой, холилдож, нарийн шигдээс хэлбэрээр болорын талстын завсар хоорондуур нимгэн наалдас эрдсийн талстуудын завсраар нарийхан утас маягтай тогтсон байдаг. Олон мянган жилийн турш байгалийн хүчний нөлөөгөөр явагдсан хувирал өөрчлөлтийн үр дүнд анхдагч ордын тодорхой хэсэг бутран нунтаглагдаж, байгалийн "хөдөлгөөнд" орсны эцэст хоёр дахь орд буюу шороон ордыг үүсгэдэг.
Алтны хүдрийг ашиглалт явуулах аргаас нь хамаарч:
- Шижирмэг алтны хүдэр - Шороон орд
- Исэлдсэн хүдэр - Ил уурхай
- Үндсэн хүдэр - Далд уурхай
АНУ-ийн Неведа мужийн Твин греексийн (Twin creeks) ил уурхай
Алтны хүдрийн дотор мөнгө, зэс, төмөр, мишьяк, висмут, мөнгөн ус хольц хэлбэрээр тааралдаж болно. Байгалийн алтны 85%-ийг алт, үлдсэн хэсгийг нь мөнгө 1-10% (заримдаа 20-40%), төмөр болон зэс 1% эзэлнэ. Ер нь алтны ширхэгийн хэмжээ бол түүний технологийн гол үзүүлэлтийн нэг билээ. Шороон ордыг ашиглахад хялбар төсөр байдаг учраас алтны агуулга 0.1 г/тн-оос багагүй бол олзворлох боломжтой гэж үздэг. Гэтэл үндсэн ордын алт нь 1-4 г/тн-оос багагүй бол олзворлох нөхцөлтэй байдаг. Шороон орд нь харьцангуй гүн биш байрладаг. Иймд илүү хямд аргаар ашиглах боломжтой. Ер нь шороон ордны алтыг олзворлох нь үндсэн ордынхыг бодвол 10 дахин хямд байдаг.
Алтны хүдрийн эрдсүүд (Теллурт нэгдлүүд):

Алтны хүдрийг баяжуулах технологийн сонголт
Эрдэс түүхий эдээс алт ялгах ерөнхий зарчим
Эрдэс түүхий эдээс алт ялгах маш олон хувилбар байх бөгөөд гол зарчим нь:
- Тухайн ордын алтны ширхэгийн хэмжээ
- Алт агуулсан хүдрийн химйин найрлага
- Алт наалдсан эрдсийн шинж чанар (кварц, хүхэрлэг хүдэр) болон технологийн процессыг хүндрүүлэх бусад хүчин зүйлээс шалтгаалж технологийн шийдэл өөр өөр байдаг.
Алтны ширхэг хэдий чинээ жижиг байна төдий чинээн сайн нунтаглаж жижиглэх шаардлагатай. Харьцангуй том хэмжээний алттай хүдрийг 0.4 мм (90%) хэмжээгээр нунтаглана. Том жижиг янз бүрийн хэмжээтэй хүдрийг 0.074 мм, үлэмж жижиг ширхэглэлтэй бол 0.044 мм-ээр нунтаглана. нунтаглалтын зэргээр тогтоохдоо доорхи үзүүлэлтийг анхааран тогтооно.
1. Металл авалтын зэрэг
2. Эрчимтэй нунтаглахад зарцулагдах урвалжийн зарцуулалт
3: Хэт их нунтаглахад булингын тунгаагдах ба шүүгдэх чанар буурах эсэх зэргийг тооцох ёстой.
Алтыг жингийн аргаар ялгах: Үнэт металлууд нь түүнийг дагалдан оршдог бусад элементүүдтэй харьцуулахад нягт ихтэй, харьцангуй хүнд жинтэй учраас жингийн аргаар үнэт металлыг ялгах технологийн өргөн хэрэглэгддэг. Алтны ихэнх хүдэр нь +0.1 мм хэмжээтэй шижир алт агуулах ба тийм алтыг хөвүүлэх буюу уусгах аргаар ялгахад бэрхшээлтэй, зардал ихтэй байдаг. Тийм учраас урьдчилан жингийн аргаар ялгаж баяжуулах шаардлагатай. Орчин үед үндсэн ордын алтыг ялгахад дараах аргуудыг ашигладаг.
-Жингийн аргаар баяжуулах
-Тунгаах машинд баяжуулах
-Зөөлөн бүрхэвчтэй шлюз ашиглаж баяжуулах
-Концентраци нэмэгдүүлэгч чичрүүлэгч шүүгээ ашиглах
-Барбантой концентратор ашиглах
-Богино конустай гидроциклоны тус тус ашиглана.
Тунгаах машинд алт ялгах тухай: Тунгаах машин нь эрдсүүдийн хувийн жингээр нь ангилан ялгахад зориулагдсан төхөөрөмж юм. Тодорхой хэмээр нунтагласан хүдрийг устай хольж конус хэлбэрийн саванд хийнэ. Уул савыг механикаар чичирхийлнэ. Энэ үед хөнгөн фракцууд конусан савны дээд хэсгээр ялгарч харин түүний доод хэсэгт хүнд эрдсүүд ялгарна. Нунтаг хүдрийг тодорхой харьцаагаар устай хольж булингар үүсгээд тунгаах машины суурин дээр юүлнэ. Шүүрний дээгүүр тусгай дэвсгэрээр бүтээсэн байдаг. Энэхүү дэвсгэрийн хувийн жин нь тухайн хүдэр дэх хамгийн хүнд эрдсийн хувийн жингээс бага, хөнгөн эрдсийн хувийн жингээс их байх ёстой. Алтны хүдрийг баяжуулахад гол төлөв төмөр металл бөмбөлөг, эсвэл тусгай бэлдсэн төмрийн хүдрийг дэвсгэр болгон хэрэглэдэг. Энэ дэвсгэр болгон хэрэглэж байгаа материалын ширхэг нь баяжуулж буй материалынхаас 3-6 дахин их байх ёстой. Хүндийн хүчний нөлөөгөөр хүдрийн булинга дахь хэсгүүд энэхүү дэвсгэр болгон хэрэглэж буй материалын гадаргуу дээр тунана. Тунгаах машины технологийн гол үзүүлэлт нь дэвсгэр материалын шинж чанараар тодорхойлогдоно. Мөн чичирхийлэх давтамж, дээшээ чиглэсэн усны урсгалын хурд, хатуу ба шингэн фазын харьцаа х:ш зэрэг нь тунгаах машины технологийн үзүүлэлтэнд нөлөөлдөг. Тунгаах машин дахь усыг чичирхийлэхийн тулд хавтгай чиглэлд сэгсрэх аргыг хэрэглэнэ. Алтны үйлдвэрт гол төлөв 3-4 камертай тунгаах машин хэрэглэдэг. Камер бүр шүүлтүүр дэвсгэр материалтай байна. Чичирхийлэхдээ минутанд 130-180 удаа найгуулж, 40мм-ээс ихгүй зайнд хөдөлгөхөөр зохион байгуулна.
Шлюзийн тусламжтайгаар алт ялгах: Шлюз гэдэг нь тодорхой өнцгөөр налуу байрлуулсан тэгш өнцөгт урт гүнзгий сав юм. Энэ савны ёроолд үсэрхэг даавуу буюу резин дэвсэгдсэн байдаг. Нунтаглагдсан хүдрийн булингыг шлюзийн дээд хэсэгт хийхэд булина налуу гадаргуугаар урсаж, улмаар анхны материал хувийн жин ширхэгийн хэмжээгээр ялгарна. Тэгэхдээ шлюзийн дээгүүрх дэвсгэр дээр хүдрийн хүнд хэсгүүд тунаж үлдэх ба хөнгөн хэсэг усаар туугдан алтнаас сална. Шлюзийн технологийн үндсэн параметр нь (алт ялгах чанар нь), шлюзийн урт, налуугийн өнцөг, дэвсгэр материалын шинж чанар, хүдрийн булингын шингэрэлт, ш:х, шлюз дээр алт ялгарах хугацаа зэргээр тодорхойлогдоно. Шлюз нь тунгаах машинтай харьцуулахад жижиг ширхэглэлтэй алтыг ялгах боломж олгодгоороо давуу талтай, мөн харьцангуй бага хөрөнгө шаарддаг. Гол дутагдал нь нэгж гадаргууд харгалзах бэлэн бүтээгдэхүүн бага, хоногт 2-20т/м3 хүдэр боловсруулна.
Сэгсрэх ширээг ашиглан алтны хүдрийг баяжуулах тухай: Энэ төхөөрөмжийг ихэвчлэн дахин баяжуулахад хэрэглэдэг. Сэгсрэх ширээ нь алтны хүдрийн жижиг хэсгүүдийг тэдгээрийн нягтын ялгаваар ялгах бөгөөд үүний тулд усны урсгалтай перпендикуляр чиглэлд, бага зэргийн налуу, хэвтээ чиглэлд буцаж эргэх хөдөлгөөн бүхий гадаргуутай тавцанг ашигладаг. Шигшрэх ширээний тусламжтайгаар алтны хүдрийг баяжуулахад савхны хоорондох ховилд эрдсүүд нягтаараа, савхгүй толигор хэсэгт ширхэгээрээ ялгардаг. Энэ аргын давуу тал нь баяжмал дахь металл авалт харьцангуй өндөр, дутагдалтай тал нь технологийн усны зарцуулалт их юм.
Төвөөс зугтах хүчний нөлөөгөөр алт ялгах тухай: Төвөөс зугтах хүчний нөлөөгөөр алт ялгах арга нь хүдрийг устай хольж булинга хэлбэртэй болгосны дараа конус хэлбэртэй саванд юүлж их хурдтайгаар эргүүлэхэд хүдрийн бүрдэл хэсгүүд төвөөс зугатах хүчний үйлчлэл болон мөн хүдрийн хүчний чөлөөт уналтын хурдатгалын нөлөөгөөр нягтаараа ялгарах зарчимд үндэслэгдэнэ. Хүдрийн булингатай конусан сав их хурдтай эргэлдэхэд хүдрийн бүрдэл хэсгүүдийн нягт ихтэй эрдсүүд конусын хананд цугларч, хөнгөн эрдсүүд конусын амсраар цацагдаж ялгарна.
Алтны хөвүүлэн баяжуулах технологи: Алтны хүдрийг хөвүүлэх аргаар баяжуулах боломж нь тухайн хүдэр чухам ямар ямар хэлбэртэй эрдсүүдээс тогтож байгаагаас хамаарч технологийн өөр өөр шийдэл шаардагдана. Хөвүүлэн баяжуулах аргыг цианжуулан сонгон уусгах боломжгүй, баяжигддаггүй хүдрийг боловсруулахад хэрэглэх боловч нийт металл авалтын хэмжээ төдийлөн хангалттай биш байх нь нийлээд ажиглагддаг. Гэвч ердийн өргөн хэрэглэгддэг аргуудыг хэрэглэх боломжгүй тохиолдолд хөвүүлэх аргаар баяжуулахад арай л хямд байна. Алтны хүдрийг хөвүүлэн баяжуулахад сульфогидрилийн цуглуулагчид: ксантогенатууд (бутилийн, амилийн, этилийн)-ыг хэрэглэнэ. Хөвүүлэн баяжуулах хүдэрт натри, шүлт, шохой, зэсийн байван, циант натри зэрэг олон урвалжуудыг ашигладаг. Эдгээрийн нлөө өөр өөр. Жишээ нь: хүхэрт нтри алтны гадаргуу дээр ксантогенатуудыг шингээгдэхийг бууруулж, цаашилбал шингээхийг бүрэн зогсоодог бол хөөсрүүлэгчид (зарим ургамалын тос, саван, олеат натри г.м) нь хөөсөн бөмбөлөгүүдийг үүсгэж улмаар алтыг ялган тээвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Алтны баяжигдах чанарыг идэвхжүүлэх зорилгоор зэсийн байванг ашиглана. Хоосон чулуулгын тунаж ялгарах процессыг сайжруулах зорилгоор шингэн шилийг ашиглах гэх мэт аргууд бий. Алт агуулсан хүхэрлэг эрдсийг голдуу содын уусмалд (PH=7.5-8.5) байх үед хөвүүлэн байжуулдаг. Алтны хөвүүлэн баяжуулах технологийн нэг онцлог бол баяжмалыг цэвэрлэх үе шатыг аль болохоор цөөхөн байлгах хэрэгтэй байдаг.
Алтны хүдрийг амальгамжуулах тухай: Эрдэс хүдрийг мөнгөн усаар үйлчилж үнэт металл ялгах аргыг амальгамжуулах гэнэ. Үнэт металлууд мөнгөн усанд хялбархан уусаж, мөнгөн усаар норгогдож металл-мөнгөн ус гэсэн өвөрмөц нэгдэл үүсгэнэ. Амальгам үүсэх нь хоёр шат дамжин явагддаг.
1. Мөнгөн усанд алт уусаж норох
2. Алтны дотогш мөнгөн ус нэвчин орж амальгам үүсэх гэсэн хоёр шатлалаар алтны амальгам үүсдэг. Амальгам үүсэхэд эхний шат буюу алтны мөнгөн усанд уусах үзэгдэл чухал үүрэгтэй.
Алт ялгах цианидын технологи: Жингийн болоод амальгамын аргаар зөвхөн харьцангуй томхон ширхэгтэй алтыг ялгаж болно. Гэтэл алт агуулсан хүдрийн ихэнхэд дээрх аргаар ялгаж болдоггүй жижиг ширхэгтэй алт байх ба түүнийг зөвхөн цианжуулан уусгах аргаар ялган авч болно. Энэ аргын үндэс нь үнэт металлууд шүлтийн ба газрын шүлтэд металлуудын цианы давстай урвалд орж, усанд сайн уусдаг комплекс нэгдэл үүсдэг онцлог чанарт оршино. Нэгэнт ууссан алт мөнгийг металл цайраар "цеметацлан" ялган тунадасжуулах буюу аль эсвэл ион солигч давирхай, идэвхжүүлсэн нүүрсээр шингээн ялгадаг. Үнэт металлын цианжих процесс нь хатуу шингэн фазуудын зааг явагддаг учраас гетероген процесс юм. Гетероген урвалын кинетикийн гомоген урвалынхаас ялгагдах гол ялгаа нь урвалд нийт систем оролцдоггүй зөвхөн фазуудын хиллэх тэр хэсэг оролцдогооро онцлог. Гетероген урвал нь хэд хэдэн үе шатыг дамжин явагдах бөгөөд эдгээрийн хамгийн удаан нь нийт урвалын хурдыг тодорхойлдог.
Алт нь хааны дарс , цианид KCN NaCN, хлорын уусмал мөнгөн усанд уусдаг Алтыг уусдаг энэ шинж чанарт нь баяжуулалтын ихэнх технологиуд суурьлсан байдаг

Сэгсрэх ширээ буюу баяжуулах ширээ (Gravity concentrating table)
Төвөөс зугтах хүчний нөлөөгөөр алт ялгах тухай: Төвөөс зугтах хүчний нөлөөгөөр алт ялгах арга нь хүдрийг устай хольж булинга хэлбэртэй болгосны дараа конус хэлбэртэй саванд юүлж их хурдтайгаар эргүүлэхэд хүдрийн бүрдэл хэсгүүд төвөөс зугатах хүчний үйлчлэл болон мөн хүдрийн хүчний чөлөөт уналтын хурдатгалын нөлөөгөөр нягтаараа ялгарах зарчимд үндэслэгдэнэ. Хүдрийн булингатай конусан сав их хурдтай эргэлдэхэд хүдрийн бүрдэл хэсгүүдийн нягт ихтэй эрдсүүд конусын хананд цугларч, хөнгөн эрдсүүд конусын амсраар цацагдаж ялгарна.
Нельсон (Nelson concentrator)
Нельсонийн аяга
Алтны хөвүүлэн баяжуулах технологи: Алтны хүдрийг хөвүүлэх аргаар баяжуулах боломж нь тухайн хүдэр чухам ямар ямар хэлбэртэй эрдсүүдээс тогтож байгаагаас хамаарч технологийн өөр өөр шийдэл шаардагдана. Хөвүүлэн баяжуулах аргыг цианжуулан сонгон уусгах боломжгүй, баяжигддаггүй хүдрийг боловсруулахад хэрэглэх боловч нийт металл авалтын хэмжээ төдийлөн хангалттай биш байх нь нийлээд ажиглагддаг. Гэвч ердийн өргөн хэрэглэгддэг аргуудыг хэрэглэх боломжгүй тохиолдолд хөвүүлэх аргаар баяжуулахад арай л хямд байна. Алтны хүдрийг хөвүүлэн баяжуулахад сульфогидрилийн цуглуулагчид: ксантогенатууд (бутилийн, амилийн, этилийн)-ыг хэрэглэнэ. Хөвүүлэн баяжуулах хүдэрт натри, шүлт, шохой, зэсийн байван, циант натри зэрэг олон урвалжуудыг ашигладаг. Эдгээрийн нлөө өөр өөр. Жишээ нь: хүхэрт нтри алтны гадаргуу дээр ксантогенатуудыг шингээгдэхийг бууруулж, цаашилбал шингээхийг бүрэн зогсоодог бол хөөсрүүлэгчид (зарим ургамалын тос, саван, олеат натри г.м) нь хөөсөн бөмбөлөгүүдийг үүсгэж улмаар алтыг ялган тээвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Алтны баяжигдах чанарыг идэвхжүүлэх зорилгоор зэсийн байванг ашиглана. Хоосон чулуулгын тунаж ялгарах процессыг сайжруулах зорилгоор шингэн шилийг ашиглах гэх мэт аргууд бий. Алт агуулсан хүхэрлэг эрдсийг голдуу содын уусмалд (PH=7.5-8.5) байх үед хөвүүлэн байжуулдаг. Алтны хөвүүлэн баяжуулах технологийн нэг онцлог бол баяжмалыг цэвэрлэх үе шатыг аль болохоор цөөхөн байлгах хэрэгтэй байдаг.
Алтны хүдэр баяжуулах технологийн схем (Processing flowsheet)
Алтны хүдрийг амальгамжуулах тухай: Эрдэс хүдрийг мөнгөн усаар үйлчилж үнэт металл ялгах аргыг амальгамжуулах гэнэ. Үнэт металлууд мөнгөн усанд хялбархан уусаж, мөнгөн усаар норгогдож металл-мөнгөн ус гэсэн өвөрмөц нэгдэл үүсгэнэ. Амальгам үүсэх нь хоёр шат дамжин явагддаг.
1. Мөнгөн усанд алт уусаж норох
2. Алтны дотогш мөнгөн ус нэвчин орж амальгам үүсэх гэсэн хоёр шатлалаар алтны амальгам үүсдэг. Амальгам үүсэхэд эхний шат буюу алтны мөнгөн усанд уусах үзэгдэл чухал үүрэгтэй.
Алт ялгах цианидын технологи: Жингийн болоод амальгамын аргаар зөвхөн харьцангуй томхон ширхэгтэй алтыг ялгаж болно. Гэтэл алт агуулсан хүдрийн ихэнхэд дээрх аргаар ялгаж болдоггүй жижиг ширхэгтэй алт байх ба түүнийг зөвхөн цианжуулан уусгах аргаар ялган авч болно. Энэ аргын үндэс нь үнэт металлууд шүлтийн ба газрын шүлтэд металлуудын цианы давстай урвалд орж, усанд сайн уусдаг комплекс нэгдэл үүсдэг онцлог чанарт оршино. Нэгэнт ууссан алт мөнгийг металл цайраар "цеметацлан" ялган тунадасжуулах буюу аль эсвэл ион солигч давирхай, идэвхжүүлсэн нүүрсээр шингээн ялгадаг. Үнэт металлын цианжих процесс нь хатуу шингэн фазуудын зааг явагддаг учраас гетероген процесс юм. Гетероген урвалын кинетикийн гомоген урвалынхаас ялгагдах гол ялгаа нь урвалд нийт систем оролцдоггүй зөвхөн фазуудын хиллэх тэр хэсэг оролцдогооро онцлог. Гетероген урвал нь хэд хэдэн үе шатыг дамжин явагдах бөгөөд эдгээрийн хамгийн удаан нь нийт урвалын хурдыг тодорхойлдог.
Алт нь хааны дарс , цианид KCN NaCN, хлорын уусмал мөнгөн усанд уусдаг Алтыг уусдаг энэ шинж чанарт нь баяжуулалтын ихэнх технологиуд суурьлсан байдаг
Нуруулдан уусгалт
Тусгай ус, уусмал нэвчүүлдэггүй геомембран, полиэтилэн хулдаасан дээр хүдрээ нуруулдан хураана. Хүдрээ хэд хэдэн овоолго болгон нуруулдана. Дараа нь бороожуулах дуслын систем суурьлуулж уусмалыг жигд өгнө. Уусмал (бага концентрацитай цианидын уусмал) овоолгон дундуур нэвчих явцдаа алтыг өөртөө шингээн авна. Алтаар баяжсан уусмал нь уусмал цуглуулах хоолойгоор дамжин баяжсан уусмалын цөөрөмд урсан орно. Баяжсан уусмалыг шахуургаар үйлдвэрт шахна. CIC (carbon in column) буюу идэвхижүүлсэн нүүрсэнд алтыг шингээн авна. Алтгүй болсон буюу суларсан уусмалд урвалж нэмж өгч нуруулдсан хүдэрлүү явуулж эргэлтэнд оруулна.
Алт шингээн авсан нүүрсийг баяжсан нүүрс гэх ба Үйлдвэр рүү тээвэрлэж тэнд десорбцийн процесст оруулан алтыг ялган авна.
Нуруулдан уусгалтын технологийн схем (Heap leach)
SXEW технологийн схем (Solvent Extraction Electro Winning)
Best No Deposit Casinos™ USA 2021
ReplyDeleteBest no deposit casinos in the USA for 카드 게임 종류 USA players ✓ Top No 사카마치 미루 Deposit 더킹 바카라 Bonus Codes for December 2021. Claim great bonuses at trusted 슈어 벳 먹튀 top USA What is 마카오 바카라 a no deposit bonus?How do I get free money on a no deposit casino?