Төмөртийн-Овооны УБҮ
Tsairt Mineral компанийн Төмөртийн-Овооны уулын баяжуулах үйлдвэр (УБҮ) нь Сүхбаатар аймаг баруун урт сумын нутагт оршдог. Монгол Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай ба 50:50 хувь эзэмшдэг байна. Цайрын баяжуулах үйлдвэр нь 2005 оны 8-р сараас эхлэн үйл ажиллагаа явуулж байна.
Уг үйлдвэрийн анхны суурьлагдсан хүчин чадал нь 300мян.тонн/жил байсан бөгөөд 2011 оноос хүдэр олборлолт болон үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийн ашиглалтыг нэмэгдүүлж шинэ тоног төхөөрөмж суурьлуулснаар 400мян.тонн/жил хүргэх боломжтой болсон.
Баяжуулах үйлдвэр 4 хэсгээс бүрдэнэ.
- Бутлуурын цех
- Нунтаглалт, Хөвүүлэн баяжуулах цех
- Баяжмалын цех
- Лаборатори
Ил уурхайгаас ирсэн хүдрийг бутлах цехийн гадна талбайд овоолон хураах ба овоолсон хүдрээ хольж агуулгын жигдрүүлэлт хийж анхдагч бутлуурт өгнө.
Анхдагч бутлуурын хүдэр хүлээн авах бункерын амсар дээр 750Х750мм хэмжээтэй гулдмай сараалжин тор байна. Бункер 570тонн-ын багтаамжтай.
(Анхдагч бутлуурын байр)
Эхний шатны бутлалтанд PE900X1200 Хятад улсад үйлдвэрлэсэн хацарт бутлуураар -750мм хүдэр бутлагдаад 250мм ширхэглэлтэй болно. Бутлагдсан хүдэр конвейероор дамжин дунд шатны бутлалтанд орно.
(Дунд болон жижиг бутлуурын байр)
Дунд шатны бутлалтанд -120мм хэмжээтэй болтол бутлах бөгөөд жижиг шатны бутлалтнаас -15мм хэмжээтэй болж тээрмийн тэжээл бункерт орно.
Дунд шатны бутлалтаас гарсан хүдэр шигшилтэнд ороод дахин бутлагдах шаардлагатай хүдэр буюу шигшүүрийн дээд бүтээгдэхүүн нарийн конусан бутлуурт орно. Харин шигшүүрийн доод бүтээгдэхүүн нь тээрмийн нөөцлөх бункерт орно. Нөөцлөх бункер нь 1800мкуб багтаамжтай.
Нунтаглалт, хөвүүлэн баяжуулалтын цех нь тээрмийн тэжээлийн бункерээс ирсэн бутлагдсан хүдрийг 2 шатны бөмбөлөгт тээрмээр -75 мкм ангилалын
агуулгыг 75% хүртэл нунтаглана. Нэгдүгээр шатны нунтаглалт нь мушгиа
ангилуураар ангилаж элс нь нэгдүгээр шатны бөмбөлөгт тээрэм рүү битүү циклээр
орно. Мушгиа ангилуурын халиа нь багц гидроциклон руу орж гидроциклоны халиа нь
хоёрдугаар шатны бөмбөлөгт тээрмийн тэжээл болж орно. Багц гидроциклон халиа
холигч ганд өгөгдөж гангаас гарсан булинга цайрын үндсэн флотацийн флотмашины
толгой камер руу орно.
Нунтаглалт явагдаж буй байдал
Хөвүүлэн баяжуулалтын хэсэг
Хөвүүлэн баяжуулалтын хэсэг нь 3шатны цэвэрлэгээний флотаци, 2 шатны хяналтын флотацитай. Цэвэрлэгээний флотациас гарсан баяжмал өтгөрүүлэгчинд орно. Хяналтын флотациас гарсан хаягдал мөн адил хаягдлын өтгөрүүлэгчинд орно.
Баяжмалын өтгөрүүлэгчээс өтгөрсөн бүтээгдэхүүн буюу баяжмал шүүн шахах хэсэгт орно.
Хаягдлын өтгөрүүлэгчээс өтгөрсөн хаягдал нь хаягдлын далан руу явах ба өтгөрүүлчээс хальсан усыг эргэлтийн ус болгон үйлдвэрт ашиглана.
Шүүн шахах хэсэг нь
флотациас гарсан баяжмал болон хаягдлыг автомат фильтр прессийн тусламжтайгаар
шахан баяжмалыг 10 хувийн чийглэгтэй гаргадаг.
Баяжмалыг шүүн шахаж буй байдал.
Шүүн шахсан баяжмалаа 1720кг-р савладаг. Торны өөрийн жин нь 3кг байдаг.
Цайрын агуулга 50% -тай 10%-ын чийглэгтэй 2-р зэрэглэлийн баяжмал бэлэн боллоо.
No comments:
Post a Comment