Wednesday, January 28, 2015

Төмөртийн-Овооны Цайрын баяжуулах үйлдвэр

Төмөртийн-Овооны УБҮ

Tsairt Mineral компанийн Төмөртийн-Овооны уулын баяжуулах үйлдвэр (УБҮ) нь Сүхбаатар аймаг баруун урт сумын нутагт оршдог. Монгол Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай ба 50:50 хувь эзэмшдэг байна. Цайрын баяжуулах үйлдвэр нь 2005 оны 8-р сараас эхлэн үйл ажиллагаа явуулж байна.

Sunday, January 11, 2015

Tuesday, January 6, 2015

Төмрийн хүдрийг нойтон соронзонгоор баяжуулах үйлдвэр ашиглалтанд орлоо

Төмрийн хүдрийг нойтон, соронзон аргаар баяжуулах үйлдвэр Дархан хотноо ашиглалтад орлоо. Манай улсад одоогоор хамгийн томд тооцогдох энэ үйлдвэр нь жилдээ нэг сая тонн төмрийн хүдэр боловсруулах хүчин чадалтай. Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь уул уурхай металлургийн цогцолбор байгуулахаар төлөвлөсөн дэд хөтөлбөрийнхөө нэг зорилтыг ийнхүү биелүүллээ.
Шинэ үйлдвэрийн үндсэн үзүүлэлт болох төмрийн агуулга нь 64 хувиac дээш, металлургийн шаардлага нь 700 мянган тонн баяжмал байх юм. Үйлдвэр нээгдсэнээр улсынхаа уул уурхай, металлургийн цогцолборын үндсэн түүхий эдийг бэлтгэхэд том алхам болно. Баяжуулах үйлдвэр нь орон нутагт шинээр 120 ажлын байр мэмжээ. Нойтон аргаар баяжуулсан хүдэр нь шууд ангижруулах төмрийн үйлдвэрийн үндсэн түүхий эд болох ашигтай. Төмрийн ийм үйлдвэр байгуулахаар Финландын "Outotec", Японы "Kobe Steel" компанийн технологийг судлан, техник эдийн засгийн урьдчилсан үндэслэл боловсруулжээ. Металлургийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч Канадын "Hatch" компаниас ч туслалцаа авчээ. Төмрийн хүдэр баяжуулах салбартаа хамгийн анхдагч нь болж байгаа геомембран доторлогоотой барьсан уг үйлдвэрийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү технологи нь усыг үр ашигтайгаар 70 хувиас дээш дахин ашиглаж, байгаль орчинд хор нөлөөгүй ээлтэй гэдгээрээ давуу талтай.
"Зууны мэдээ"

Sunday, January 4, 2015

Заавал мэддэг байх ёстой 10 шүлэг

1. Д.Нацагдорж : Миний нутаг
Монголын орчин үеийн утга зохиолын үндсийг тавигч, их зохиолч Дашдоржийн Нацагдорж 1906 онд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, эдүүгээгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар ядуу тайжийн гэр бүлд төржээ.
1921 онд Ардын хувьсгал ялсны дараа нийгэм улс төрийн ажилд идэвхтэй оролцож, хувьсгалт шинэ соёл урлагийн ажилд чармайн зүтгэж байв.
Д.Нацагдорж ЗХУ болон Германд хэдэн жил суралцаж, өрнөдийн соёлын шилдэг өв сантай гүнзгий танилцжээ.

Saturday, January 3, 2015

Гадаад тээвэр

Баяжуулах үйлдвэрийн гадаад тээвэр

Баяжуулах үйлдвэрийн гадаад тээврийн талаар товчхон хичээл.
Өмнөх слайдны нэмэлт мэдээлэл (notes) гэх слайдууд болон зурагны дараагийн слайдуудад их хэмжээний текст байвал 'notes' -с хуулж тависан гэж ойлгож болно.
Доорхи линкээр хэсэг слайд бүрийн бичлэгийг үзэх боломжтой.
Бичлэг 1  -slide 20
Бичлэг 2  -slide 21
Бичлэг 3  -slide 28
Бичлэг 4  -slide 30
Хичээлийг Энд дарж үзнэ үү!

Thursday, January 1, 2015

Алтны тухай


      Алт
   Алт нь Au гэж тэмдэглэгддэг, атомын дугаар нь 79, нэгэн төрлийн химийн элемент юм. Аurum буюу Үүрийн туяа гэсэн утгатай Латин үгнээс гаралтай . Алт нь уян хатан, давтагдах, сунгагдах, цутгагдах өвөрмөц чанартай бөгөөд дулаан, цахилгааныг маш сайн дамжуулдаг металл юм. Алт нь байгаль дээр үндсэн ба шороон орд гэсэн 2 янзын орд газрыг үүсгэдэг. Үндсэн ордыг анхдагч орд ч гэж нэрлэх ёс бий. Үндсэн ордын алт нь голдуу болортой, холилдож, нарийн шигдээс хэлбэрээр болорын талстын завсар хоорондуур нимгэн наалдас эрдсийн талстуудын завсраар нарийхан утас маягтай тогтсон байдаг. Олон мянган жилийн турш байгалийн хүчний нөлөөгөөр явагдсан хувирал өөрчлөлтийн үр дүнд анхдагч ордын тодорхой хэсэг бутран нунтаглагдаж, байгалийн "хөдөлгөөнд" орсны эцэст хоёр дахь орд буюу шороон ордыг үүсгэдэг.
Алтны хүдрийг ашиглалт явуулах аргаас нь хамаарч:

  • Шижирмэг алтны хүдэр - Шороон орд
  • Исэлдсэн хүдэр - Ил уурхай
  • Үндсэн хүдэр - Далд уурхай
АНУ-ийн Неведа мужийн Твин греексийн (Twin creeks) ил уурхай