Дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнийг та цаг тутамд энэ сайтаас авах боломжтой юм. Энд дарж үзнэ үү
Зэсийн ханш Энд дарж үзнэ үү-------->
Никелийн ханш Энд дарж үзнэ үү------->
Хөнгөн цагааны ханш Энд дарж үзнэ үү------>
Цайрын ханш Энд дарж үзнэ үү------>
Хар тугалганы ханш Энд дарж үзнэ үү------>
Wednesday, December 17, 2014
Tuesday, December 16, 2014
Mount Polley уурхайн хаягдлын усан сан эвдэрснээс үүссэн гамшиг.
Mount Polley уурхайн хаягдлын усан сан эвдэрснээс үүссэн гамшиг.
Канадын Бритиш Колумбийн Mount Polley зэс, алтны баяжуулах үйлдвэрийн хаягдлын усан сан задарч ойр орчмын газар нутгийг ихээхэн сүйтгэсэн байна. Quesnel нуур болон Cariboo голыг их хэмжээгээр бохирдуулсан. Сүйдсэн хэсгийн ойр орчим, бохирдсон нуур, голоос ус авч шинжилгээ хийхэд селен болон хүнцэлийг их хэмжээгээр агуулж байсан. Даланг нураах ажлын тайланг канадын засгийн газраас 2015 оны 1-р сарын 31-ны дотор тайланг өгөх шаардлагатай хэмээн мэдэгдсэн байна. Уг үйлдвэрийн хаягдлын сан нь 2011 оноос хойш хүчин чадал нь хэтэрч ажиллаж ирсэн ба 2014 оны 8-р сарын 4-ны өдөр хаягдлын усан сан задарчээ.
Sunday, December 14, 2014
Saturday, December 13, 2014
Дэлхийн хамгийн том автосамосвал Белаз 75710
Беларусын Белаз үйлдвэрийн 75710 маркын автосамосвал нь 450тонн (500тонн хүрэх боломжтой) даацтай бөгөөд ачаагүй үед буюу өөрийн жин нь 360тонн . Белазын урт нь 20.6метр , өндөр нь 8.16метр, өргөн нь 9.87метр бөгөөд одоогоор дэлхийд хамгийн том автосамосвал юм.Дэлгэрэнгүй мэдээлэл англи хэл дээр
Wednesday, December 10, 2014
Зэс гэж юу вэ?
Зэс гэж юу вэ?
Менделеевийн үелэх системийн 29-т бичигдсэн энэхүү элемент нь улаан болон улбар шар өнгөтэй. Цельсийн 1083 хэмд хайлдаг хатуу металл. Дуудах нэрээ буюу латинаар купрум гэдэг томьёоллоо Газрын дунд тэнгист торойн орших Кипр арлын нэрнээс зээлсэн түүхтэй. Эрт дээр үеэс зэс гоёл чимэглэл, уран барилгад өргөн ашиглагдсаар 18-р зуунтай золгожээ. Эрдэмтэд зэсийн ашигтай шинж чанаруудыг судласнаар аж үйлдвэрлэлийн эрин эхэлсэн байна. Шинжлэх ухаан хөгжихийн хирээр зэсийг ашиглах технологи улам нарийсч бидний өдөр тутам хэрэглэдэг гар утас, компьютерт зэс ордог төдийгүй дэлхийг хэрсэн интернет мөн л тэрхүү зэс утсаар дамжиж байдаг. Энэ металл нь хүн төрөлхтний соёл иргэншилд хамгийн чухал нөлөө үзүүлсэн ашигт малтмал юм. Зэсийн хими, физикийн шинж чанар нь түүнийг гэр ахуйн, үйлдвэрлэлийн, шинэ технологид ашиглагдахад тус болсон гэж болно. Зэврэлтийг эсэргүүцэх өндөр чадвартай, уян хатан энэ металл бас цахилгаан болон дулаан дамжуулагч. Тиймдээ ч зэсийг харилцаа холбоо, ус болон хий дамжуулах зэрэгт өргөн ашигладаг. Түүнээс гадна зэс маш сайн бордоо болдог тул газар тариаланд хэрэглэдэг. Та бүхэн алдарт Эрх чөлөөний хөшөөг мэдэх биз. 46 гаруй метр өндөртэй энэ хөшөөг хийхэд 225 тонн металл орсны 81 гаруй тонн нь зөвхөн зэс. Ингээд л зэсийн хэрэглээг дурдаад байвал ихээхэн урт жагсаалт гарах буй. Товчхондоо, зэс бол бидний амьдралын салшгүй нэг хэсэг юм. Нийгмийн хөгжилд ч гэсэн голлох үүрэг гүйцэтгэдэг төдийгүй тогтвортой хөгжлийг хангаж өгдөг. Энэ ашигтай металл улс орнуудын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, нэн ялангуяа буурай хөгжилтэй болон хөгжиж байгаа орнуудын хувьд хөгжлийн хурдасгуур болдог байна.Геологи хайгуулын ажил, олборлолт, уурхай, баяжуулах үйлдвэр болон хайлуулах үйлдвэр бүхэн нь тухайн орны эдийн засагт ажлын шинэ байр болгох, дэд бүтэц хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах нэг гол хүчин зүйл болдогоос гадна эд баялгийн хуримтлал бий болох үндэс юм.Monday, December 8, 2014
Бороо-гоулд компанийн алтны үйлдвэр. ШУТИС ГУУС-ын Ашигт малтмалын баяжуулалтын технологийн мэргэжлийн 3 болон 4-р курсын оюутнуудын хийсэн макет
Бороо-Гоулд алтны боловсруулах үйлдвэр
Бороо-Гоулд компанийн ашиглалтын лицензийн талбай нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Их Даширын хөндий Улаанбаатар хотоос 140км, Улаанбаатар-Дарханы засмал замаас 10км зайд орших ба Баянгол сумын төв Баруунхараа хотоос 19км, Мандал сумын төв Зүүнхараа хотоос 25км зайд оршдог.Алтны үндсэн ордыг хүдрийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болох гулдмай үйлдвэрлэдэг бөгөөд CIL ( Carbon in leach) нүүрстэй уусгах технологиор алтыг ялгадаг. Уг үйлдвэрт анхдагч бутлуур, хагас өөрөө нунтаглагч тээрэм ХӨН, бөмбөлөгт тээрэм (бөөрөнцөгт) , ангилагч гидроциклонууд, CIL, десорбцийн болон хоргүйжүүлэх төхөөрөмжүүд, алт ялгах гравитацийн төхөөрөмж, урвалж бэлтгэх тоноглолуудыг ажиллуулж байна.
Боловсруулах үйлдвэр дараах үндсэн хэсгүүдээс бүрдэнэ.
- Хүдэр бутлах, нөөцлөх
- Нунтаглалт болон гравитацийн
- Алтыг уусгах, шингээх
- Алт ялгах
- Хоргүйжүүлэх
- Хаягдал зайлуулах
Оюу-Толгойн баяжуулах үйлдвэр . ШУТИС ГУУС-ын Ашигт малтмалын баяжуулалтын технологийн мэргэжлийн 3 болон 4-р курсын оюутнуудын хийсэн макет
Товч танилцуулга.
Оюу-Толгой нь Улаанбаатар хотоос 600 км, Монгол улс, БНХАУ-ын хилээс 80 км зайтай, өмнийн цэнхэр говьд үйл ажиллагаа явуулдаг зэс, алтны томоохон уурхай юм. Энэ уурхайд ашигт малтмал олборлож, орчин үеийн хамгийн дэвшилтэт техник, технологи ашиглан боловсруулж байна. Өнөөдөр Оюу Толгой 25-30 хувийн зэсийн агуулгатай баяжмал үйлдвэрлэж, зах зээлд борлуулж байна.Оюу Толгой ордыг 2001-2006 онд нээсэн. Энэ бол дэлхийн өндөр чанартай ашигт малтмал агуулсан ордуудын нэг юм. 2009 оноос үйл ажиллагаагаа эхэлж, 2013 оны 7 дугаар сард анхны зэсийн баяжмалаа зах зээлд гаргаад байна.
Subscribe to:
Posts (Atom)