Товч танилцуулга.
Оюу-Толгой нь Улаанбаатар хотоос 600 км, Монгол улс, БНХАУ-ын хилээс 80 км зайтай, өмнийн цэнхэр говьд үйл ажиллагаа явуулдаг зэс, алтны томоохон уурхай юм. Энэ уурхайд ашигт малтмал олборлож, орчин үеийн хамгийн дэвшилтэт техник, технологи ашиглан боловсруулж байна. Өнөөдөр Оюу Толгой 25-30 хувийн зэсийн агуулгатай баяжмал үйлдвэрлэж, зах зээлд борлуулж байна.Оюу Толгой ордыг 2001-2006 онд нээсэн. Энэ бол дэлхийн өндөр чанартай ашигт малтмал агуулсан ордуудын нэг юм. 2009 оноос үйл ажиллагаагаа эхэлж, 2013 оны 7 дугаар сард анхны зэсийн баяжмалаа зах зээлд гаргаад байна.
No comments:
Post a Comment