Monday, December 8, 2014

Бороо-гоулд компанийн алтны үйлдвэр. ШУТИС ГУУС-ын Ашигт малтмалын баяжуулалтын технологийн мэргэжлийн 3 болон 4-р курсын оюутнуудын хийсэн макет

Бороо-Гоулд алтны боловсруулах үйлдвэр
Бороо-Гоулд компанийн ашиглалтын лицензийн талбай нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Их Даширын хөндий Улаанбаатар хотоос 140км, Улаанбаатар-Дарханы засмал замаас 10км зайд орших ба Баянгол сумын төв Баруунхараа хотоос 19км, Мандал сумын төв Зүүнхараа хотоос 25км зайд оршдог.Алтны үндсэн ордыг хүдрийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болох гулдмай үйлдвэрлэдэг бөгөөд CIL ( Carbon in leach) нүүрстэй уусгах технологиор алтыг ялгадаг. Уг үйлдвэрт анхдагч бутлуур, хагас өөрөө нунтаглагч тээрэм ХӨН, бөмбөлөгт тээрэм (бөөрөнцөгт) , ангилагч гидроциклонууд, CIL, десорбцийн болон хоргүйжүүлэх төхөөрөмжүүд, алт ялгах гравитацийн төхөөрөмж, урвалж бэлтгэх тоноглолуудыг ажиллуулж байна.
Боловсруулах үйлдвэр дараах үндсэн хэсгүүдээс бүрдэнэ.
  1. Хүдэр бутлах, нөөцлөх
  2. Нунтаглалт болон гравитацийн
  3. Алтыг уусгах, шингээх
  4. Алт ялгах
  5. Хоргүйжүүлэх
  6. Хаягдал зайлуулах
2014 оны 12-р сард боловсруулах үйлдвэр зогссон байна.





No comments:

Post a Comment