Tuesday, December 16, 2014

Mount Polley уурхайн хаягдлын усан сан эвдэрснээс үүссэн гамшиг.

Mount Polley уурхайн хаягдлын усан сан эвдэрснээс үүссэн гамшиг.

Канадын Бритиш Колумбийн Mount Polley зэс, алтны баяжуулах үйлдвэрийн хаягдлын усан сан задарч ойр орчмын газар нутгийг ихээхэн сүйтгэсэн байна. Quesnel нуур болон Cariboo голыг их хэмжээгээр бохирдуулсан. Сүйдсэн хэсгийн ойр орчим, бохирдсон нуур, голоос ус авч шинжилгээ хийхэд селен болон хүнцэлийг их хэмжээгээр агуулж байсан. Даланг нураах ажлын тайланг канадын засгийн газраас 2015 оны 1-р сарын 31-ны дотор тайланг өгөх шаардлагатай хэмээн мэдэгдсэн байна. Уг үйлдвэрийн хаягдлын сан нь 2011 оноос хойш хүчин чадал нь хэтэрч ажиллаж ирсэн ба 2014 оны 8-р сарын 4-ны өдөр хаягдлын усан сан задарчээ.
10сая мкуб бохир ус, 4сая мкуб булинга гол нууруудлуу орсон бөгөөд тухайн гол, нууруудыг даган аялагчид загас барих гэж зорьдог байжээ. Колумбийн уугуул иргэд усны бохирдлоос болж савласан ус хэрэглэж байгаа юм. Хаягдлын далан задарсан шалтгаан нь газар хөдлөлтийн улмаас үүссэн гэж мэдээлсэн байна.







1 comment:

  1. Сайн байна. Блогоо улам сайн хөтлөөрэй. Хаягдлын сангийн далангийн нягтралын зэрэг муу байхтай холбогдож чичирхийллийн улмаас ан үүсэж улмаар дотоор шүүрэлт явагдсан харагдаж байна.

    ReplyDelete