Хөнгөн цагаан
Хүн төрөлхтны хөгжил дэвшлийн зам нь байгал дэлхийтэйгээ салшгүй
холбоотой бөгөөд тэр дундаа эрдэс металлууд голлох байр суурь эзэлдэг. Эрт дээр
үеэс эрдэс баялаг, металлуудыг хүн төрөлхтөн ахуй амьдрал, ан гөрөө хийж эрдэс
шавраар орон байраа барьж амьдарсаар ирсэн билээ. Өнөө үед мөн ялгаагүй эрдэс
баялагаа улам л гүнзгий боловсруулж хэрэглээ нь улам л нарийсан хувьсаж байна.
Хөнгөн цагаан нь хүмүүний түүхэнд гол үүрэг гүйцэтгэдэг байна. Германы эрдэмтэн
Велер 1827 онд хөнгөн цагааныг нээж, 1855 онд Францын эрдэмтэн Сент – Клер
Девиль анх үйлдвэрийн аргаар гарган авсан түүхтэй. Бидний өдөр тутмын амьдрал
хөнгөн цагаан, зэсгүйгээр төсөөлөх бараг боломжгүй юм. Хөнгөн цагааныг гарган
авах болсон үедээ гоёмсог зөөлөн, гадаад байдал болон үнээрээ ч бараг алттай
өрсөлдөж байв. Өнгөт металлуудын дотор үйлдвэрлэлийн хэрэглээгээрээ зэстэй
өрсөлддөг. Металл хөнгөн цагаангүйгээр автомашин, усан онгоц, нисэх онгоц,
цахилгаан техник, сав суулга, баглаа боодлын болон барилгийн үйлдвэрлэл
явагдана гэдгийг төсөөлөхөд бэрх.
1-р зураг.
2-р зураг.
3-р зураг. Хөнгөн цагаанаар их биеийг хийсэн Ford F150 машин
Боксит буюу хөнгөн цагааны исэл түүний физик шинж чанар.
Англиар: Bauxite (ore)
Оросоор: Боксит
4-р зураг. Боксит буюу хөнгөн цагааны хүдэр
Химийн ангилал | Хөнгөнцагааны исэл |
Өнгө | Цагаан, саарал, зарим тохиолдолд шар туяатай, улбар шар, улбар шардуу улаан, ягаан, бор аль эсвэл улбар шар өнгийн төмрийн эрдэс агуулдаг |
Зураасны өнгө | ихэнхдээ цагаан боловч төмрийн хольцтой нь өнгө үзүүлдэггүй |
Гялбаа | бүдэг, шороон |
Нэвтрэх чанар | гэрэл үл нэвтрүүлнэ |
Хуваагдал | байхгүй |
Хатуулаг | 1-ээс 3 |
Жин | 2-оос 2.5 |
Ялгагдах шинж чанар | хааяа дарьт чулуун структур үзүүлдэг, өнгө |
Химийн найрлага | олон төрөл боловч ихэвчлэн хөнгөнцагааны ислээр баяжсан мөн хөнгөнцагааны усан исэл байдаг |
Талстын систем | n/a |
Хэрэглээ | хөнгөнцагааны анхдагч хүдэр, мөн зүлгүүрт хэрэглэдэг |
Эх сурвалж энд дарж үзнэ үү.
No comments:
Post a Comment