Wednesday, September 4, 2013

Оюу толгой тэтгэлэг зарлалаа!!!

ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
ОЮУНЛАГ ХҮМҮҮН МОНГОЛЫН БАЯЛАГ
2013 - 2014

Оюу Толгой компани нь Монголын мэргэжлийн боловсрол болон сургалтыг дэмжин хөрөнгө оруулалтын гэрээ, Монгол улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамтай 2010 онд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд шилдэг оюутан залууст зориулан үндэсний тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж байна.
2013-2014 оны хичээлийн жилд энэхүү хөтөлбөрт 35 оюутан сонгон шалгаруулж авна.
Уг тэтгэлэгт:
  • Жилийн сургалтын төлбөр
  • Сар бүр 200.000 төгрөгийн тэтгэлэг
  • Хөдөө орон нутгийн оюутнуудын дотуур байрны төлбөр багтана
  • Сонгогдсон оюутнууд Оюу Толгой компанид дадлага хийх боломж
Тэтгэлэгт хөтөлбөрийн ерөнхий шалгуур:
  • Монгол улсын иргэн байх
  • Дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 2, 3, 4 дүгээр дамжааны өдрийн ангийн оюутан байх
  • Уул уурхай, Металлурги, Баяжуулалт, Геологи, Механик, Цахилгаан, Хими, Байгаль орчин, Барилгын инженерийн  чиглэлээр суралцаж байх
  • Сурлагын голч дүн 3.2-оос дээш байх
  • Бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх
Бүрдүүлэх материал:
  • Анкет (Анкетын маягтыг татаж аваад бүрэн гүйцэд бөглөнө үү)
  • Одоо суралцаж байгаа мэргэжлээ яагаад сонгосон, сургуулиа төгсөөд эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу хэрхэн ажиллахаар төлөвлөж байгаа, энэхүү  зорилгодоо хүрэхийн тулд хэрхэн ажиллаж байгаа талаараа 500-600 үгэнд багтаан зохион бичлэг бичнэ үү. Зохион бичлэгийг Times New Roman 11 фонтоор, мөр хоорондын зай 1.5-аар бичнэ
  • Сургуулийн тодорхойлолт
  • Суралцсан хугацааны албан ёсны дүнгийн хуулбар
  • Суралцсан хугацаанд гаргасан амжилт, авсан шагнал урамшууллын хуулбар
  • Иргэний цахим үнэмлэхний хуулбар
ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭН АВАХ ЭЦСИЙН ХУГАЦАА: 2013 оны 9-р сарын 20-ны өдрийн 17:00 цаг.
Сонирхсон оюутнууд өргөдлийн материалыг монгол хэл дээр бүрэн гүйцэд бүрдүүлэн дараах хаягаар ирүүлнэ үү:
Оюу Толгой ХХК, Улаанбаатар-13381, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Залуучуудын өргөн чөлөө-26, Сөүл Бизнес Төв - 7 давхар. Утас: 331880 (3356, 3641)
  • Анхан шатны шалгаруулалтанд тэнцсэн оюутнуудыг ярилцлаганд урина.
  • Хугацаанаас хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээж авахгүй.
  • Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй.

Энд дарж үзнэ үү!!!

No comments:

Post a Comment