Wednesday, October 19, 2016

Дэлхийн хамгийн том алтны уурхайнууд

2014 оны байдлаар алт олборлолтоороо дараах компаниуд тэргүүлж байна


Орд газар
Улс
Гол эзэмшигч
Алт олборлолт, 1000 трой унц
2014/2013
%
2014
2013
Muruntau
Узбекистан
Navoi
2600
2521
3
Grasberg
Индонези
Freeport-McMoRan
1131
1142
-1
Pueblo Viejio
Доминикан
Barrick Gold
1108
813
27
Yanacocha
Перу
Newmont
970
1016
-5
Carlin Trend
АНУ
Newmont
907
1025
-13
Cortez
АНУ
Barrick Gold
902
1338
-48
Goldstrike
АНУ
Barrick Gold
902
892
1
Olimpiada
ОХУ
Polyus Gold
725
691
5
Veladero
Аргентин
Barrick Gold
722
641
11
Boddington
Австрали
Newmont
696
705
-1
Нийт


10663
10784
-1

Эдгээр алтны уурхайнуудаас Muruntau, Grasberg-ийн талаар дэлгэрэнгүй авч үзье:

1. Muruntau 


 Зураг №1. Muruntau алтны уурхайн боловсруулах үйлдвэр

Узбекистан улсын Кызыл Кум цөлийн нутаг дэвсгэр дээр оршдог энэхүү томоохон уул уурхайн цогцолбор нь ил уурхай болон нуруулдан уусгалтын хэсгээс бүрддэг. 2014 оны байдлаар жилд дунджаар 2.6 сая унц (1 трой унц = 31.1034768 грамм) буюу 80.87 тонн алт олборлосон. Ил уурхай нь 3.35 км урт, 2.5 км өргөн, 560 м гүн байдаг байна. Уурхайн эцсийн гүн нь одогийн байдлаар 650 м байхаар төсөлсөн байна. 

Торгон зам үүсэн үеээс авхуулан тус орд газрын ойр орчмоос оюу чулууг бага бага хэмжээгээр олборлодог байв. Гэвч энэхүү ордыг геологчид анх 1958 онд дөнгөж нээн илрүүлсэн түүхтэй. Энээс хойш тус ордыг системтэйгээр, өндөр бүтээмжтэй олборлож эхэлсэн. Тус орд нь геохимийн хувьд маш том алт болон хүнцлийн аномали (англи хэлнээс geochemical anomaly, алт болон хүнцэл нь хоёулаа маш өндөр агуулгатай) юм.


Зураг №2. Muruntau ил уурхай

Исэлдлийн бүсийн эзлэх хувь ихтэй тул ордыг олборлож буй Узбекистаны төрийн өмчит “Navoi Mining and Metallurgical Combinat” компани нь дэлхийн хамгийн том био уусгалтын (BIOX® технологи) үйлдвэр байгуулсан. Нийт ордын нөөц нь 170 сая унц алт юм. Иймд Мөрөнтау уурхайн алт олборлолтоороо дэлхийд тэргүүлсэн хэвээр байх төлөвтэй. Алтны дундаж агуулга нь 2.4 г/т юм.



2. Grasberg 


Зураг №3. Grasberg ил уурхай

Грасберг уурхай нь дэлхийн хоёрдахь хамгийн том алтны, мөн гуравдахь хамгийн том зэсийн уурхай юм. Тус уурхай нь Индонезийн Папуа мужийн нутаг дэвсгэрт байрладаг. Нийтдээ 19500 ажилчинтай. Тус уурхайн 90.64%-ийг “Freeport-McMoRan” компани эзэмшдэг, харин 9.36%-ийг нь “PT Indocopper Investama” компани эзэмшдэг байна. Тус уурхай нь 2006 онд 610800 тонн зэс, 58.47 тонн алт, 174.45 тонн мөнгө гаргасан бол 2014 он гэхэд алтны үйлдвэрлэл нь 35.18 тонн болтол буурсан байна.

1936 онд Голландын геологич Жан Жакез Дози нь Индонезийн Mount Carstensz хайгуулийн багт ажиллаж байсан. Тус хайгуулын үеээр ногоовтор туяатай хар чулуулгын тухай бичиж тэмдэглэсэн байдаг. Тэрээр хэдэн долоо хоногийн турш дээжүүд авч алт болон зэсийн агуулгыг тогтоон, ордын нөөцийг ойролцоолон тогтоов. 1939 онд тус эрдэмтэн өөрийн хийсэн судалгааны үр дүнг ажилласан компанидаа танилцуулав.
Үүнээс 20 жилийн дараа л New York Times Дозигийн судалгааны үр дүнг олны хүртээл болгон нийтлэв. Улмаар 1959 оны 8 сард “Freeport-McMoRan” компани нь Грасбергийн ордыг олборлох бэлтгэлээ хангаж эхлэв.

Грасбергийн уурхай нь: том ил уурхай, далд уурхай болон 4 баяжуулах үйлдвэрүүдээс тогтдог. Ил уурхай нь өндөр бүтээмжтэй бөгөөд нэгж өртгийн хувьд бага тул жил тутам 70 орчим сая тонн хүдэр түгээж, тээрмийн нийт ачааллын 70 гаруй хувийг хангадаг байна.
Анхан шатны бутлуур нь уурхай дээр байрладаг. Бутлалтаас гарсан бүтээгдэхүүнийг туузан дамжуургаар дараагийн шатны бутлалт, нунтаглалт болон флотаци руу тээвэрлэгддэг байна. Грасбергийн нунтаглан баяжуулах цогцолбор нь дэлхийд хамгийн томд тооцогддог: 4 бутлууртай, мөн 2 ширхэг дэлхийн хамгийн том ХӨН тээрэмтэй (эдгээр 2 тээрэм нь өдөрт 240000 тонн хүдэр нунтагладаг). Хөвүүлэн баяжуулалтын/флотацын хэсэгт урвалж ашиглан үнэт бүрдлийн агуулгыг ихэсгэдэг. Гарган авсан эцсийн баяжмалаа дэлхийн ихэнх хайлах үйлдвэрүүд рүү түгээдэг байна.
Хаягдлын хувьд өдөр болгон 230000 тонн хаягдал гардаг. Хаягдлаа Айква гол руу цутгадаг байна.